БНХАУ АНУ-ын ТТГ Макао
дахь Шелдон Аделсоны казинонуудыг ашиглан Хятадын эрх бүхий албан тушаалтнуудыг
урхиддаг байсан гэх айдастай байна.
АНУ-ын Бүгд Найрамдах
Намын санхүүжүүлэгчдийн нэг бооцоот тоглоомын магнат тэрбумтан Шелдон Аделсоны
Макао дахь казинонуудыг ашиглан АНУ-ын тагнуулын байгууллага
Хятадын эрх бүхий албан тушаалтнуудыг урхидаж айлган
сүрдүүлдэг байсан хэмээн бооцоот тоглоомын салбарын "маш нууц"
тайланд бичигдсэн байгаа нь Хятадыг айлгаж байна.
Энэхүү тайланд Макао
АНУ-ын ТТГ-тай хамтарч ажилладаг байсан тухай буюу АНУ-ын тагнуулын байгууллага
өөрийн үйл ажиллагаагаа идэвхтэй байлгахын тулд Макао дахь казинонуудаа
ашигладаг байсан тухай бичсэн байна.
Сандс буюу Аделсоны
компани ТТГ болон ХМТ-ы ажилтнуудыг өөрийн казиноны байгууламжин дотор үүргээ
гүйцэтгэхийг зөвшөөрдөг байсан байна. Тэд казинод тоглож буй эрх бүхий албан
тушаалтнуудыг судалдаг байсан байна. Тус албан тушаалтнуудыг урхидаж АНУ-ын
Засгийн Газартай хамтрахыг шаарддаг байсан.
АНУ үүнийг үгүйсгэж
байгаа бол БНХАУ Аделсон үүнд хамааралтай гэж бат итгэж байна.
БНХАУ-ын эрх бүхий албан
тушаалтнууд жилд Макаогийн бооцоот тоглоомонд 2 тэрбум доллар зарцуулдаг гэсэн
судалгаа бий.
Тус эрх мэдэлтнүүдийн
цалин тийм өндөр биш учир хэн нэгнээс авлига авсан байж болзошгүй гэж Хятад
үзэж байгаа. Мөн жилд 50000 доллараас дээш мөнгө Макао руу авч гарч болохгүй
гэсэн хууль бий.
Тиймээс ТТГ-тай
хамтарсан байж болзошгүй. Ялангуяа казинод их хэмжээний мөнгө алдсан өртэй
байгаа хүмүүс.
Sands казиногийн
хуучин эзэн нь Steven Jacobs компани болон Аделсоныг үндэслэлгүйгээр ажлаас нь
чөлөөлсөн гэж шүүхэд өгсөн байна. Аделсон түүнийг Хятад болон Макаогийн эрх
бүхий албан тушаалтнуудыг хянах ёстой гэдэг байсан. Аделсон үгүйсгэсэн.
1990 оны сүүлчээр
"дундын хүнийг" бий болгосон. Энэ хүн нь Хятадын удирдлагуудтай
холбож өгдөг байсан ч Сандс цаг тухайд нь төлбөрөө төлдөггүй байсан учир нөгөө
хүн нь эсрэг үйл ажиллагаа явуулах болсон.

